Mongolia
Намрийн сэрүүн салхинд найгах Навч нь шаргал моддыг хархаар Настай буурал аавын минь Намба нь тодорч харагдах юм даа Уулын буга нь урамдах цагаар Унаган нутгаа зорино би Усны толио царцахын цагт Ухаант аавдаа очино би Хангайн уулсын оргилыг харахаар Хайртай ааваа санагалзах юм Харз усны тунгалагыг харахаар Хан аавынхаа ухааныг бишрих юм Уулын буга нь урамдах цагаар Унаган нутгаа зорино би Усны толио царцахын цагт Ухаант аавдаа очино би Хангайн энгэрт ургасан цэцэг шиг Ханагар цээжинд чинь наалдахсан Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг Мөрөн дээр чинь сууж тоглохсон ааваа Зүүдний минь унагыг хулжихаас өмнө Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө Халуун хураар үрээ тэтгээч ааваа Хайрынхаа үгээр хүүгээн шагнаач ааваа Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар Цэргээс хүү чинь халагдаад очно Сэтгэл нь цайлган аав минь та Сэмхэн мэгшээд угтах юм даа та Уулын буга нь урамдах цагаар Унаган нутгаа зорино би Усны толио царцахын цагт Ухаант аавдаа очино би Уулын буга нь урамдах цагаар Унаган нутгаа зорино би Усны толио царцахын цагт Ухаант аавдаа очлоо би (2 удаа)
Preko 10 000 karaoka.