Mongolia - Top Line Зүүдний Дагина

Mongolia

Top Line Зүүдний Дагина
Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой
Зүүдний дагина шиг чамтай би учирсан
Хаврын бороо цэцэг эрхлүүлэх тэр цагаар
Хайрын бороо солонгорон байсан

Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү
Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой
Зүүдний дагина шиг чамтай би учирсан
Хаврын бороо цэцэг эрхлүүлэх тэр цагаар
Хайрын бороо солонгорон байсан
Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой
Зүүдний дагина шиг чи минь явчихсан
Хаврын бороон үүл хөлөглөөд нэгэнтээ одож
Хайрын аялгуу сааралтаж байсан

Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү
Мөнгөн саран шөнийг гэрэлтүүлж
Мөнхөд чамайгаа хайрлахсан
Хайр гэдгийг чамаасаа амсаад
Хайртай гэдгээ хэлэхсэн

Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү

Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү

Preko 10 000 karaoka.