Mongolia
Хэлье гэвч хэлж болдоггүй Хэнзхэн хайр гэж байх юмаа Хүнийх биш минийх юм шиг ээ Хүслийн дагина чи минь ээ Ойртох тусмаа холддог орчлон Оройтох тусмаа нялхардаг хайр аа Өгье гэвч өгч болдоггүй Үггүй хайр гэж байх юм аа Өрөөлийнх биш өөрийн юм шиг ээ Өргөлийн дуу чи минь ээ Ойртох тусмаа холддог орчлон Оройтох тусмаа нялхардаг хайр аа Авъя гэвч авч болдоггүй Ангир хайр гэж байх юм аа Аргадан мэлмэрэх нулимс шиг ээ Алаг нүдэн чи минь ээ Ойртох тусмаа холддог орчлон Оройтох тусмаа нялхардаг хайр аа Үггүй гэвч үгүйсгэж болдоггүй Үйлийн үр гэж байх юм аа Үлгэр биш үнэн юм шиг ээ Үзэсгэлэн гоо чи минь ээ Ойртох тусмаа холддог орчлон Оройтох тусмаа нялхардаг хайр аа
Preko 10 000 karaoka.