Mongolia
Зөрөөд өнгөрөхдөө чи над руу нүдээрээ инээсэн Зөөлөн инээмсэглэлд чинь би дурласан Дурласан би чинийхээ энхрийхэн харцанд Хоргодсон миний зүрх чинийхээ дэргэд Зөрөөд өнгөрөх тавилан биднийг төөрүүлээгүй Хүрээд ирсэн хайр минь Учирсан би анх чамтайгаа өвлийн цаснаар Уулзах бүртээ нууцлаг сайханд чинь татагдсан Хайрлаж учирсан бидэн хоёрын дурлал Хоног өдрүүдийн минь жаргал Зөөлөн зөөлөн цасан хаялна Зөвхөн миний уруул дээр хайлна Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялна Халуухан зүрх минь чам руу Нартай бас цастай өвлийн намуухан өдөр Хайр дүүрэн сэтгэл чи намайг зорьж ирсэн Намайг чамайг догдлуулсан энэхэн учрал Ариухан хайрын минь эхлэл Зөөлөн зөөлөн цасан хаялна Зөвхөн миний уруул дээр хайлна Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялна Халуухан зүрх минь чам руу Чамтайгаа хамт байхад би нэг л өөр Чиний нүд чимээгүй ширтэх харц чинь Намайг жаргалтай болгох юм Гараас минь чи зүрхлэн атгахад итгэл төрсөн Ганцхан чамд хайртай гэж сэтгэлдээ би шивнэсэн
Preko 10 000 karaoka.