Mongolia - Ариунаа Жаргаж Үзээгүй Зул Дурлал

Mongolia

Ариунаа Жаргаж Үзээгүй Зул Дурлал
Дэвэн дүүлэх шувуухай чи
Далавчгүй бол тэнгэрт яанам бэ
Дэврэн догдлох сэтгэл минь
Хайргүй бол яанам бэ
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь

Хуйлран дэгдэх салхи минь чи
Хургүй бол газарт яанам бэ
Худал үнэн сэтгэл чинь
Хайргүй бол яанам бэ
Дурлалд эрхэлсэн хонгор чи минь

Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юм аа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа
Дурлал минь...
Уйлан асгарах бороо минь чи
Гуниггүй бол шиврээд яанам бэ
Уужран хүлээх хүсэл минь
Биелэхгүй бол яанам бэ
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь

Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юм аа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа
Дурлал минь
Дурлал минь өө дурлал минь жаргаж үзээгүй зул юмаа
Өө дурлал минь хадгалж явдаг гал юм аа
Өө дурлал минь...

Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юм аа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа
Дурлал минь

Preko 10 000 karaoka.