Mongolia - Болд Мартахаасаа өмнө

Болд Мартахаасаа өмнө

PromoAKADEMIJA PEVANJA Kurs na 99 strana
Дурлалын галт тэргэнд цор ганцаараа сууж
Дуугүйхэн явсаар үүдэнд чинь буув
Шинэхэн мэт санагдах хуучин дурсамжууд
Цонхоор уйтгарлан ширтэх нь гунигтай
Хайрын дурсамж... Бидний л хайр...

Би чамд хайртай гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би манан мэт болсон ч
Будан биеэрээ бодлыг чинь дахин тэврэхийг хүсч байна 

Чамтай болздог байсан цэцэрлэгт өөр хосууд
Бидний түүхийг давтах нь гунигтай 
Чамайг мартахаар зөндөө хол алхсан ч 
Эргэж харахад  дэргэд чинь хэвээр
Гуйя намайг явуул

Би чамд хайртай гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би манан мэт болсон ч
Будан биеэрээ бодлыг чинь дахин тэврэхийг хүсч байна 

Мартахаасаа өмнө сүүлчийн удаа дурсъя чамайг 
Мандаж чадаагүй дурлалын нар минь

Би чамд хайртай гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би манан мэт болсон ч
Будан биеэрээ бодлыг чинь дахин тэврэхийг хүсч байна... хүсч байна

Preko 20 000 karaoka.